Багш

2016-12-06

Манай сургуулийн багш нарын 30%-ийг салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн доктор, профессорууд  эзэлдэг. Тухайлбал, Эдийн засгийн ухааны доктор, профессор,  Олон улсын эдийн засгийн судалгааны төвийн  захирал Д.Пүрэв,   Монгол Улсын Гавьяат багш,  Эдийн засгийн ухааны доктор, профессор, Эрдмийн зөвлөлийн дэд дарга Ц.Долгорсүрэн, Гаалийн итгэмжит зөвлөх профессор Л.Минжин  нарыг дурьдаж болох юм.

img_3775                             img_2036                           img_3743-2

Сургуулийн хүний нөөцийн бодлого зах зээлийн нийгэм, эдийн засгийн онол практикийг судлан мэргэжил эзэмшсэн залуу багш нараа хөгжүүлэх, мэдлэг туршлагыг нь ахиулах,  зөвлөх багш нарын эрдэм шинжилгээний ажлын болон мэргэжил, дадлагын өвийг уламжлуулахад  ихээхэн анхаардаг.

Залуу багш нар үүргээ ухамсарлан цуцалтгүй хөдөлмөрлөн дадлагажиж, сургалт, судалгааны ажилдаа өсөн дэвжиж байгаа нь манай хамт олны  бахархал юм.

Ахлах багш, магистр Т.Болор-Эрдэнэ

11212162_1144699822226686_7359674854479081797_o-2008 оноос нягтлан бодох бүртгэлийн багшаар 8 жил ажиллаж байна.

– Хугацаагүй эрхтэй Мэргэшсэн нягтлан бодогч, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын Институтын Сургалтын зохион байгуулалтын хорооны гишүүн.

-2014 онд МУИС-ийг Англи хэлний багш-орчуулагч мэргэжлээр суралцаж төгссөн.

-ММНБИ, НДЕГ, ТЕГ-аас зохион байгуулдаг Санхүүгийн менежмент, Үнэт цаасны зах зээл, Компанийн засаглал зэрэг мэргэжлийн сургалтуудад суралцан мэргэжлээ байнга дээшлүүлдэг.

– “Нягтлан бодох бүртгэлийн гарын авлага”, “Зардлын бүртгэл” бодлогын хураамж ном болон  нэмж засварласан 2 дахь хэвлэлийг тус тус толилуулсан. Эрдэм шинжилгээний 10 шахам өгүүлэл хэвлүүлсэн. Сургуулийн Олон улсын эдийн засгийн судалгааны төвийн судлаач.

Багш, магистр Э.Нандинчимэг

nan– Олон улсын банк санхүүгийн мэргэжилтэн- Нягтлан бодогч мэргэжилтэй. 2010 оноос нягтлан бодох бүртгэлийн багшаар 6 дахь жилдээ ажиллаж байна.

– 2013 онд Мэргэшсэн нягтлан бодогч болж, 2015 онд 5 жилийн эрх авсан.

-Санхүүгийн бүртгэл хичээлээр 2011, 2013 онуудад  “Бие даалтын дасгалын ажлын дэвтэр”, 2015 онд “Кейс сургалт” хичээлээр “Дадлагын ажлын дэвтэр”, 2016 онд “Нягтлан бодох бүртгэл” ном тус тус хэвлүүлсэн.

“Практик сургалт, дадлагын төв”- ийн нарийн бичгийн дарга.

 

 

Багш, докторант С.Баатархүү

heroboy– ОУЭЗБДС-ийг  “Олон улсын эдийн засагч” мэргэжлээр  2012 онд “A” үнэлгээтэй төгсөөөд багшаар томилогдон Дэлхийн эдийн засаг, Гадаадын хөрөнгө оруулалт, Олон улсын эдийн засгийн харилцаа, Мөнгөний онол ба бодлого зэрэг хичээлүүдийг зааж байна.

-2014 онд ШУТИС-ийн  “Сургах зүйн боловсрол” олгох сургалтанд хамрагдаж багшлах эрхтэй болсон.

-2015 онд “Гадаадын хөрөнгө оруулалтын онол, арга зүй” ном, 2016 онд хоёрдахь хэвлэлийг тус тус толилуулсан.

-Ажилласан хугацаанд эрдэм шинжилгээний хэд хэдэн өгүүлэл хэвлүүлэн, эрдэм шинжилгээний чуулганд илтгэл бэлтгэн хэлэлцүүлсэн.

-Гадаадын хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх асуудлаар докторантурт элсэн суралцаж байгаа бүтээлч залуу багш юм.

Англи хэлний багш, магистр Б.Цолмон

img_0100-2010 оноос Ерөнхий болон бизнесийн англи хэлний багшаар ажиллаж байна.

-2015-2016 оны хичээлийн жилд сургуулийн англи хэлний анхдугаар олимпиадыг хариуцан зохион байгуулсан.

-2016 онд БНХАУ-ын Умард Хятадын Технологийн Их Сургуульд Хятад хэл, соёлын зуны сургалтад сургуулийнхаа оюутны багийг ахлан  ажиллаж туршлага судалсан.

– Тэнхимийн багш Г.Баярмаа, Л.Хийдэрчулуун нартай хамтран “Business English”, “Professional English” ном хэвлүүлсэн.

Б.Цолмон багш сургалтын орчин үеийн технологийг нэвтрүүлэн, оюутны суралцах идэвхийг өрнүүлэхэд анхааран амжилттай ажиллаж байгаа залуу багш юм.

Мэдээллийн технологийн ахлах багш, докторант О.Энхчимэг

echko-1998 оноос эхлэн тус сургуульд  мэргэжлээрээ   ажиллаж байна.

– 2002-2015 онуудад  “MS-Word програм” лаборатори ажлын гарын авлага,  “MS-Excel програм” лаборатори ажлын гарын авлага, Компьютерийн хэрэглээ лабораторийн гарын авлага”,  Хэрэглээний програмуудын гарын авлага” номыг тус тус хэвлүүлсэн.

-Багш нарын эрдэм шинжилгээний хурал, төсөлд тогтмол оролцон удаа дараа шалгарч байсан.

– “Дифференциалчлагдсан сургалтын хөтөлбөр боловсруулахад компьютерийн -програм ашиглах боломж” сэдэвт докторын ажлыг  амжилттай гүйцэтгэж  байна.

– 2015 онд БНЭУ-ын Засгийн газрын тэтгэлэгт шалгаран мэргэжил дээшлүүлсэн.

-Сургуулийн Олон улсын эдийн засгийн судалгааны төвийн эрдэмтэн нарийн бичгийн дарга.