Үүсгэн байгуулагч

2016-05-24

founders

МЭНДЧИЛГЭЭ

Eronhilogch

        Манай сургууль нь хил дамнасан худалдаа, мөнгө санхүүгийн урсгал, хүний шилжилт хөдөлгөөн үлэмж нэмэгдэж, даяаршил гүнзгийрсэн өдгөөгийн сорилтуудыг амжилттай даван туулах чадвар бүхий мэргэжилтэнг бэлтгэхээр 1997 онд Монгол, Японы хэсэг эрдэмтдийн санаачлагаар анх байгуулагдсан.

        Өнгөрсөн хугацаанд тус сургууль нь  Монгол улсын эдийн засгийн чиглэлийн хамгийн том дээд сургууль болон өргөжиж, эдүгээ 100-гаад эрдэмтэн багш нар, 2000 гаруй оюутан суралцагсадтайгаар үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

      Бид “Өндөр боловсрол, өндөр ёс зүй, өндөр хариуцлага”-тай мэргэжилтэн төлөвшүүлэн бэлтгэх уриатайгаар ажиллаж ирсэн бөгөөд үүний тулд чанартай сургалт явуулах асуудал  манай тэргүүлэх зорилтуудын нэг байсан.  Энэ нь цаашид ч бидний үйл ажиллагааны амин чухал зорилт байсаар байх болно.

       Манай эрдмийн хамт олон он цагийн нугачаанд улам бэхжиж, эдүгээ улс орныхоо тогтвортой хөгжилд уламжлалт хувь нэмрээ идэвхтэй оруулахаар итгэл дүүрэн ажиллаж байна. Энэхүү мэндчилгээгээр уламжлан тус сургуульд ажиллаж байгаа багш ажилтан, суралцаж байгаа оюутнууд болон үе үеийн төгсөгчид, хамтран ажилладаг гадаад дотоодын түнш байгууллага, хувь хүмүүст цаашдын ажил хөдөлмөрийн улам өндөр амжилт гаргах, эрдэм номын улам арвин ургац авахын бэлэг дэмбэрэлтэй ерөөлийг өргөн барьж байна.