Урилга

2016-06-16
2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтийн урилга

         Хоёр дахь шатанд магадлан итгэмжлэгдэж, 21 дэх хичээлийн жилээ угтаж байгаа бакалавр, магистр, докторын сургалттай Олон Улсын Эдийн Засаг Бизнесийн Дээд Сургууль Таныг урьж байна.

        2017-2018 оны хичээлийн жилд манай сургууль  Eрөнхий шалгалтанд 400 болон түүнээс дээш оноо авсан  иргэнийг дараах хөтөлбөр, мэргэжлүүдээр  оюутнаар  элсүүлнэ.

Хөтөлбөрийн нэр Мэргэжлийн чиглэл Суралцах хугацаа /жил/ Сургалтын хэлбэр Ерөнхий шалгалт өгөх хичээл
1 Эдийн засаг Олон улсын эдийн засагч /бакалавр/ 4 Өдөр Математик, Нийгмийн тухай мэдлэг
2 Бизнесийн удирдлага Олон улсын худалдааны менежер /бакалавр/ 4 Өдөр
Олон улсын худалдааны менежер /бакалавр/ 4.5 Эчнээ
Олон улсын худалдааны менежер /бакалавр/ 2.5 Эчнээ
3 Санхүү, банк Олон улсын банк санхүүгийн мэргэжилтэн-нягтлан бодогч /бакалавр/ 4 Өдөр Математик, Нийгмийн тухай мэдлэг
Олон улсын гааль, татварын мэргэжилтэн /бакалавр/
Олон улсын санхүү-валютын эдийн засагч /бакалавр/
Даатгалын эдийн засагч /бакалавр/
Олон улсын банк санхүүгийн мэргэжилтэн-нягтлан бодогч /бакалавр/ 2.5 Эчнээ Математик, Гадаад хэл
Олон улсын банк санхүүгийн мэргэжилтэн-нягтлан бодогч /бакалавр/ 4.5 Эчнээ
4 Нягтлан бодох бүртгэл Нягтлан бодогч /бакалавр/ 4 Өдөр Математик, Нийгмийн тухай мэдлэг
Татварын эдийн засаг-нягтлан бодогч /бакалавр/ 4 Өдөр
5 Програм хангамж Компьютерийн програм хангамжийн мэргэжилтэн /бакалавр/ 4 Өдөр Математик, Гадаад хэл
6 Уул уурхайн ашиглалтын технологи Уул уурхайн ашиглалтын технологич инженер /бакалавр/ 4 Өдөр Физик, Математик
7 Механик инженер Уул уурхайн машин тоног төхөөрөмжийн инженер /бакалавр/ 4 Өдөр Математик, Физик
8 Ашигт малтмалын баяжуулалтын технологи Ашигт малтмалын баяжуулалтын технологич  инженер /бакалавр/ 4 Өдөр Хими, Физик
9 Менежмент Үйлдвэрлэлийн менежер /бакалавр/ 4 Өдөр Математик, Нийгмийн тухай мэдлэг
Хүний нөөцийн менежмент /бакалавр/ 4 Өдөр Гадаад хэл, Нийгмийн тухай мэдлэг
Олон улсын аялал жуулчлалын менежер /бакалавр/ 4 Өдөр Газарзүй, Гадаад хэл
10 Гадаад хэлний орчуулга Япон-Англи хэлний орчуулагч /бакалавр/ 4 Өдөр Нийгмийн тухай мэдлэг, Гадаад хэл
Солонгос-Англи хэлний орчуулагч /бакалавр/ 4 Өдөр
Хятад-Англи хэлний орчуулагч  /бакалавр/ 4 Өдөр
11 Түүх, археологи Олон улсын харилцааны ажилтан /бакалавр/ 4 Өдөр
12 Олон улсын эдийн засаг болон нийгмийн ухааны чиглэлээр Монгол, Сингапурт 2,5 жил,  дараа нь АНУ-д шилжин 2 жил сурч АНУ-ын дипломтой төгсөх 20 гаруй мэргэжлийн ангиуд /бакалавр/ 4.5 Өдөр Математик, Гадаад хэл
13 Олон улсын аялал жуулчлалын менежерийн ангид Монгол, Сингапурт,  дараа нь Англид шилжин сурч Английн дипломтой төгсөх зочид буудлын менежер /бакалавр/ 4.5 Өдөр Математик, Гадаад хэл
14 Бизнесийн удирдлага /магистр/ 1.5 Өдөр Мэргэжил, Гадаад хэл
15 Санхүү, банк, даатгал /магистр/ 1.5 Өдөр
16 Бизнесийн удирдлага /докторын сургалт/ 5 Өдөр
17 Санхүү банк, даатгал /докторын сургалт/ 5 Өдөр

Манай сургуулийн оюутнууд “Олон улсын маркетинг”-ийн улсын 3-р олимпиадад тэргүүн байр эзэлсэн, түүнчлэн банкны, нягтлан бодох бүртгэлийн олимпиадад эхний байруудад тогтмол шалгарч ирлээ.

         Хичээлийн ба оюутны дотуур байрын цогцолбор, 1500 оюутан, 80 эрдэмтэн багш бүхий тэмүүлэлтэй чадварлаг хамт олон Таныг хүлээж байна.

        Та манай сургуульд элсэн орсноор хос мэргэжил эзэмшихийн зэрэгцээгээр БНХАУ-ын Бээжин хот дахь Умард Хятадын Технологийн Их сургуульд 3,4-р курстээ суралцан хоёр дээд сургуулийн дипломтой төгсөх, Япон, БНХАУ-д практик хийж, өвөл, зуны сургалтанд хамрагдах зэргээр дэлхийн өндөр боловсролыг Монголдоо, мөн гадаадад ч эзэмших боломжтой.

Оюутан таныг амжилт өөд бид хөтөлнө.