Маркетер клуб

2016-05-29

Маркетерчууд багийн танилцуулга

        Маркетерчууд баг нь 2015 оны 10 дугаар сарын 1- нд байгуулагдсан.  Нийт 220 гишүүнтэй. Маркетерчууд багийн үйл ажиллагааг Маркетингийн багш С.Чимэдциен удирдан явуулдаг ба  удирдах  зөвлөлийн гишүүдээр ОУХБМ 3-1 ангийн Элбэгцэцэг даргатай ангийн хамт олон ажиллаж байна.

Маркетерчууд багийн гол зорилго нь :

        Аж ахуйн нэгж, пүүс, компани байгууллагын удирдлагын системд маркетингийг ашиглах явдал зайлшгүй болсон бөгөөд энэ шаардлагын үүднээс бизнес эрхлэгч, эдийн засагч, үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг хэн бүхэнд маркетингийн мэдлэгээ дээшлүүлэх явдал чухал болж байна. Иймээс менежмент, эдийн засгийн чиглэлээр суралцаж буй оюутанд маркетингийн мэдлэг дадлагыг эзэмшүүлэх,  зах зээл дээр ажиллах, компаний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, инновацыг бий болгох зэрэг  онолын болон практик чадварыг эзэмшүүлэх зорилготойгоор  үйл ажиллагаагаа  явуулж байна. Одоогийн байдлаар явуулж буй үйл ажиллагаа нь нийт маркетерчууд нь  “Маркетерчууд” нэртэй самбарыг хийж самбарт гишүүд  зах зээлийн шинэ мэдээ, мэдээллийг байрлуулахаас гадна бие дааж олж авсан мэдлэгээ бусадтай хуваалцах зорилгоор төрөл бүрийн шинэ мэдээллийг нийтлэн ажиллуулж байна.

marketer (2)