Эрдэмтэн, судлаач, багш, оюутан та бүхнийг ОУЭЗБДС-ийн “Эрдмийн чуулган- 2019”-д оролцохыг урьж байна.

2019-03-11

ОУЭЗБДС-ийн “Эрдмийн чуулган- 2019” –ны удирдамж

Нэг. Зорилго

Тус сургуулийн багш, оюутны эрдэм шинжилгээ судалгааны ажилд хамрагдах хүрээг өргөжүүлэх, судалгааны ажлын түвшинг дээшлүүлэхэд оршино.

Хоёр. Хамрах хүрээ

ОУЭЗБДС-ийн багш оюутнууд хамрагдана. Сургалтын хөтөлбөр, орж буй хичээлүүдийн ачаалал, багш нарын тоог харгалзан тэнхим бүрээс дараах тооны багш, оюутнууд илтгэгчээр оролцоно. Үүнд:

  • ОУЭЗГТМ-ийн тэнхим – 4 багш, 3 оюутнаас доошгүй
  • ОУБСНББ-ийн тэнхим – 4 багш, 3 оюутнаас доошгүй
  • ГХХА-ны тэнхим – 2 багш, 2 оюутнаас доошгүй оролцуулна.

Гурав. Эрдмийн чуулганы сэдэв:  

“Тогтвортой хөгжил – Өрсөлдөх чадвар”

Дөрөв. Эрдэм шинжилгээнии бүтээлд тавигдах ерөнхий шаардлага

ОУЭЗБДС-ийн багш оюутны ЭШ-ний чуулганы илтгэлийг дараах шалгуурыг баримтлан шалгаруулна. Үүнд:

  • Илтгэлийн нэр, зохиогчийн овог нэр, харъяалагдах тэнхимийн нэр, холбоо барих утас, е-mail хаяг зэргийг бичсэн байх
  • Үндсэн хуудсуудад Неаdеr & Fооtеr ашиглахгүй байх ба илтгэлийн үсгийн өндөр 12-тойгоор Arial фонтоор, А4 хэмжээтэй цаасан дээр 10 хүртэл хуудас байна.
  • Илтгэл нь агуулга, оршил, үндсэн хэсэг, дүгнэлт, ном зүй, хавсралт гэсэн хэсгүүдээс бүрдсэн байх бөгөөд илтгэлийн шинжлэх ухааны үндэслэл, сэдвийн ач холбогдол, дэвшүүлсэн асуудал, судалгаа, амьдралд нэвтрүүлэх боломж, дүгнэлт, ашиглагдсан материалын эх сурвалжийг  зэргийг тодорхой тусгах
  • Багш нарын хувьд энэ оны чуулганд тавих нэмэлт зайлшгүй шаардлага нь “Олон улсын өрсөлдөх чадварын тайлан”-г ашигласан байх явдал болно.
  • Оюутны илтгэл нь тэнхимүүдээс зохион байгуулсан эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэн шалгарч, тэнхимээс тодорхойлсон байвал зохино.

Тав. Эрдэм шинжилгээний чуулганыг зохион байгуулах

Чуулганыг 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр, хоёр үе шаттай зохион байгуулна.

1-р шат. Оролцох багш оюутнууд илтгэлээ цаасаар болон файлаар 2019 оны 3-р сарын 29-ний дотор ОУЭЗС-ны төвд цаасаар болон файлаар өгөх ба ouezbds_mn@yahoo.com мэйл хаягаар илгээнэ. 2-р шат. Эрдэм шинжилгээний чуулган 2019 оны 04-р сарын 5-ны 09.00 цагт 608 тоотод эхэлнэ. Үдээс өмнөх хуралдаанаар Оюутнуудын эрдэм шинжилгээний илтгэлүүдийг хэлэлцэх ба нэг илтгэлийг 10 минутад багтаан тавина, үдээс хойшхи хуралдаанаар Багш нарын эрдэм шинжилгээ, судалгааны илтгэлүүдийг хэлэлцэх ба итгэл тавих хугацаа 10-15 минут байна.

Зургаа. Шалгаруулалт, шагнал, урамшуулал

Эрдэм шинжилгээний бүтээлийг шалгаруулах комисс багш, оюутны илтгэлийг тус бүр гурван байр эзлүүлж, мөнгөн шагнал, батламж олгоно.

Багш:                          Тэргүүн байр –          Нэг  (150000 төгрөг, батламж)

Дэд байр –                  Нэг (100000  төгрөг, батламж)

Гуравдугаар байр –   Нэг  (75000 төгрөг, батламж)

Оюутан:         Тэргүүн байр –          Нэг (80000  төгрөг, батламж)

Дэд байр –                  Нэг (70000 төгрөг, батламж)

Гуравдугаар байр –   Нэг (50000 төгрөг, батламж)

Байр эзэлсэн илтгэлийг ОУЭЗБДС-ийн Эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлэнэ.

 ОУЭЗБДС-ийн Эрдмийн зөвлөл

ОУ-ын Эдийн Засгийн Судалгааны төв

2019-03-11