Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв

2016-05-29

        Олон Улсын Эдийн Засаг Бизнесийн Дээд Сургуулийн “Оюутны хөдөлмөр эрхлэлт”-ийг дэмжих төв нь тус сургуулийн захирлын 159 дүгээр тоот тушаалаар Хөдөлмөрийн яам болон Нийслэлийн хөдөлмөрийн газартай хамтран 2014 оны 11 дүгээр сарын 12-нд байгуулагдсан.

Тус төвийг ОУЭЗГТМ-ийн тэнхимийн багш С.Баатархүү хариуцан ажиллаж байна.

ОХЭДТ-ийн зорилго:

Оюутнуудыг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх, чөлөөт цагаар нь ажлын дадлага олгох, орлогыг нэмэгдүүлэх, идэвхитэй хөдөлмөрлөх, үр дүнтэй суралцах, зорилготой амьдрахад нь дэмжлэг үзүүлэхэд оршино.

Оюутанд үйлчлэх төвийн үндсэн чиг үүрэг:

  1. Академик зөвлөгөө
  2. Хөдөлмөр эрхлэлт
  3. Тэтгэлэгт хөтөлбөрүүдийн мэдээлэл
  4. Олон нийтийн арга хэмжээ
  • Академик зөвлөгөөгэдэг нь оюутан суралцагсдын / судлаачдыг/ боловсрол эзэмшихэд дэмжлэг үзүүлэх зорилгоор сургалт, семинар, дадлага зэрэгт зуучлах, тэдний цаашдын хөгжих үйл явцыг бүх талаар дэмжих,  зөвлөж ажиллах зэрэг хамаарна.
  • 2.Хөдөлмөр эрхлэлт гэдэг нь оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж  цагийн болон дадлагын, байнгын ажлыг судлах, зуучлах / Нийслэлийн хөдөлмөрийн газар, Монголын залуучуудын холбооны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв зэрэг ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай холбох/ зэрэг хамаарна.
  • Тэтгэлэгт хөтөлбөрүүдийн мэдээлэл гэдэг нь оюутныг Олон Улсын хэмжээний сургуулийн болон бусад байгууллагын тэтгэлэг мэргэжил мэдлэг, ур чадварын уралдаан тэмцээний талаарх мэдээллээр хангах, хамруулах. Уг асуудлаар санал дүгнэлт гаргах, шагналт урамшуулал тодорхойлох зэрэг хамаарна.
  • Олон нийтийн арга хэмжээ гэдэгт оюутнуудад зориулан урлаг, спорт, танин мэдэхүй, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах, хамруулах зэрэг хамаарна.

Та манай төвд бүртгүүлснээр:

  • Хичээлийн бус цагаар ажил хийж орлоготой болох
  • Ажил олгогчдод таны мэдээлэл түргэн шуурхай хүрэх
  • Ажил олгогч, аж ахуйн нэгж байгууллагуудаас ирүүлсэн ажлын байрны мэдээлэл, зөвлөгөөг цаг тухайд нь авах
  • Өөрт тохирсон ажлын байранд үнэ төлбөргүй зуучлуулах
  • Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэнд нийцсэн ур чадварыг эзэмшиж, өөрийгөө хөгжүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаатай болох сургалтанд хамрагдах
  • Хөдөлмөрийн харилцааны хууль эрх зүйн болон сэтгэл зүйн зөвлөгөө авах
  • Нийтийг хамарсан богино хугацааны ажилд оролцсоноор орлогоо нэмэгдүүлэх зэрэг боломжуудаар хангагдана.