Оюунлаг оюутны холбоо

2016-05-29

“Оюунлаг” оюутны холбоо

        Оюунлаг оюутны холбоо нь анх 1997 онд “Оюутны зөвлөл” нэртэйгээр байгуулагдсан бөгөөд 2005 онд “Оюунлаг” Оюутны Холбоо болж өргөжсөн. Оюунлаг Оюутны Холбоо нь жил бүр нийт оюутнуудынхаа дунд чуулга уулзалт зохион байгуулж удирдлагаа сонгодог. 2015-2016 хичээлийн жилд дараах хүмүүс сонгогдон ажиллаж байна.

Оюунлаг оюутны холбооны тэргүүн: Э.Тулгабаяр

Оюунлаг оюутны холбоо дэд тэргүүн: У. Мөнхбаясгалан

“Оюунлаг” оюутны холбооны эрхэм зорилго:

        Эх орондоо ёс суртахуунлаг иргэний нийгмийг цогцлуулан хөгжүүлж оюутан залуусыг төлөвшүүлэх нь оюутны холбооны эрхэм зорилго бөгөөд оюутны нийтлэг язгуур эрх ашгийг хамгаалах, бие даан хөгжих нөхцлийг нь бүрдүүлэн ажиллах, нийт оюутны сургалт хичээлийн үйл ажиллагаанд тасалдалгүй идэвхтэй оролцуулах, багш, оюутнуудын оролцоог нэмэгдүүлэн өндөр мэдлэг, өндөр соёлтой оюутан болгоход бидний эрхэм зорилго оршино.

Оюутанд үзүүлэх үйлчилгээ:

3.1 Мэргэжлийн удирдлагын чиглэл

        Сургуулийн удирдлага, мэргэжлийн тэнхимийн эрхлэгч нар өөрсдийн хариуцдаг мэргэжлээр элссэн шинэ оюутнуудыг жил бүрийн 9 дүгээр сарын 1 дэх долоо хоногт хүлээн авч уулзан, сургуулийн дотоод үйл ажиллагаа, дүрэм журам, сургалтын талаар танилцуулж, уулзалт, ярилцлага зохион байгуулдаг.