Уул уурхай, мэдээллийн технологийн тэнхим

2016-05-28

        ОУЭЗБДС нь 2012 онд Инженер техникийн мэргэжилтэн бэлтгэх тусгай зөвшөөрөл авч 2012 оноос Компьютер програм хангамж мэргэжлээр, 2013 оноос Уул уурхайн инженер мэргэжлээр элсэлт авч эхэлсэн. Шинэ мэргэжлүүд нээж элсэлт авч эхэлсэнтэй холбогдуулан УУМТТэнхимийг 2014 онд үүсгэн байгуулсан. Одоо Уул уурхайн машин тоног төхөөрөмжийн инженер, Уул уурхайн ашиглалтын технологич инженер, Уул уурхайн баяжуулалтын технологич инженер, Компьютерийн програм хангамж мэргэжлээр сургалтын үйл ажиллагаа явуулж байна.

Тус тэнхим мэргэжлийн 20 багштай. Үүнээс доктор, профессор 3, докторант 1, магистр 16 ажиллаж байна.

Тэнхимийн зөвлөх багшаар доктор, профессор Ц.Санчин, доктор, профессор Г.Бадамхатан, доктор, профессор Б.Эрдэнэцэцэг нар ажиллаж байна.

Уул уурхай, Мэдээллийн технологийн хөгжил хурдацтай явж буй өнөөгийн нийгэмд түүнийг хөгжүүлэх өндөр мэдлэгтэй, дэлхий дахинд өрсөлдөхүйц ур чадвартай, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зорилго тавин ажиллаж байна.

Уул уурхайн машин тоног төхөөрөмжийн инженер мэргэжил:

        Олон улсын жишгийн түвшинд уул уурхайн тоног төхөөрөмжийн бүтэц, ажиллах зарчим, ашиглалтын технологийг эзэмшүүлнэ. “Уурхайн машин тоног төхөөрөмж” чиглэлээр төгсөгч нь эзэмшсэн мэргэжлийн дагуу уул уурхайн салбаруудад ашиглагдаж байгаа тоног төхөөрөмжийн ашиглалт, үйлчилгээг хариуцах, зохион байгуулах, эрдэм шинжилгээ, зохион бүтээх ажил гүйцэтгэхээр бэлтгэгдэнэ.

Уул уурхайн ашиглалтын технологич инженер мэргэжил:

        Хүдэр, нүүрс, барилгын материал, бусад үйлдвэрлэлийн зориулалттай эрдсийн түүхий эдийг ашиглах уул уурхайн үйлдвэр, салбарын төрийн захиргааны байгууллагад инженер, мэргэжилтэн эрдэм шинжилгээний байгууллагад ажилтнаар ажиллах, онол практикийн мэдлэг, чадвар эзэмшүүлнэ. Олон улсын жишгийн түвшинд уул уурхайн үйлдвэрийн технологийн процессыг удирдан явуулах, хянах, төлөвлөх, тооцоо судалгаа хийх, үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааг хэрэгжүүлэх чадвар арга ажиллагаанд сургаж бэлтгэнэ

Уул уурхайн баяжуулалтын технологич инженер мэргэжил:

        Олон улсын жишгийн түвшинд уул уурхайн баяжуулах, боловсруулах үйлдвэрийн технологийн процессыг удирдан явуулах, хянах, төлөвлөх, тооцоо судалгаа хийх, үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааг хэрэгжүүлэх чадвар арга, ажиллагаанд сургаж бэлтгэнэ.

Компьютерийн програм хангамжийн инженер мэргэжил

        Компьютерийн програм хангамжийн системийн төсөл зохиох, түүнийг орчин үеийн техникийн болон програмын орчинд гүйцэтгэх ба удирдах чадвартай бакалавр зэрэгтэй мэргэжилтэнг бэлтгэнэ. Мэргэжилтэн нь төрийн байгууллагуудын компьютерийн төв болон компьютерийн үйл ажиллагаа эрхэлдэг компанид төслийн удирдагч, програм зохиогчоор ажиллана.

uumtttatsan (2)