Гадаад хэл, хамтын ажиллагааны тэнхим

2016-05-28

Гадаад хэл, хамтын ажиллагааны тэнхим нь 1998 онд Гадаад хэлний тэнхим нэртэй байгуулагдсан тус сургуулийн анхны тэнхимүүдийн нэг юм. Гадаад хэл, хамтын ажиллагааны тэнхим нь оюутнуудад англи, япон хэлийг 4 жилийн турш шаталсан сургалтаар зааж ирсэн бөгөөд 2014 оноос өргөжин Гадаад хэл, хамтын ажиллагааны тэнхим нэртэйгээр сургалт болон сургуулийн гадаад хамтын ажиллагааг хариуцан ажиллаж байна. Тус тэнхимд үндсэн 9 багш ажиллаж байна.

Тэнхимийн зорилт

  • Орчин үеийн дээд боловсролын сургалтанд тавигдаж байгаа шаардлага, шалгуурт нийцүүлэн сургалтын үйл ажиллагаагаа улам чанаржуулах
  • Англи,  Япон хэлний чадваруудыг оюутнуудад бүрэн эзэмшүүлэх
  • Суралцагчдын бие даасан байдлыг нэмэгдүүлэх, тэдэнд сурах таатай орчинг бүрдүүлэх
  • Багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, тусалж, дэмжих

Тэнхимийн онцлог

  • Сургалт эрдэм шинжилгээний ажлын дадлага туршлагатай ахмад болон залуу багш нар хамтран ажилладаг.
  • Багш оюутныг эрдэмжүүлэх, түвшинг байнга дэмжиж, судалгаа шинжилгээний ажлыг хөхиүлэн сайшаадаг.
  • Оюутнууд мэргэжлийн хичээлүүдийн зэрэгцээ 4 жилийн турш англи, япон хэлийг судалдаг ба суралцагчид нь эхний 2 жилдээ анхан болон дунд шатны шаталсан түвшний хөтөлбөрөөр харин 3,4-р курстээ тус тусын хөтөлбөр буюу эдийн засаг, худалдаа бизнес, аялал жуулчлал, банк санхүү, нягтлан бодох бүртгэл, гааль татвар, программ хангамж зэрэг мэргэжлийн чиглэлийн хүрээнд англи, япон хэлний сонсох, унших, бичих, ярих чадварыг эзэмшдэг.

Үүсгэн байгуулагчийн зардлаар Япон улсад хэлний дадлага хийх боломжтой.

ghel