Олон улсын банк санхүү, нягтлан бодох бүртгэлийн тэнхим

2016-05-28

ТАНИЛЦУУЛГА
        ОУБСНББТ нь тус сургуулийн мэргэжлийн анхны тэнхимийн нэг юм. Одоо тэнхимийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр Б.Алгирмаа, тэнхимийн зөвлөх багшаар Монголын мэргэшсэн нягтлан бодогч, доктор Д.Эхбаяр, доктор О.Лхагварэнцэн, доктор П.Бямбацэрэн нар ажиллаж байна.

БАГШЛАХ БҮРЭЛДЭХҮҮН

Мэргэжлийн зөвлөх болон үндсэн нийт 16 багш ажиллаж байна. Үүнээс:

  • Доктор 3
  • Дэд профессор 1
  • Докторант 1
  • Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч 4
  • Магистр 11

ЭРХЭМ ЗОРИЛГО

        Өндөр боловсрол, өндөр ёс зүйтэй, өндөр хариуцлагатай НББ-ийн олон улсын стандартдыг эзэмшсэн, санхүү болон татварын тайлан бэлтгэх чадвартай, аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн мэдээллийг боловсруулж, бизнесийн амжилтын тулгуур болгон ашиглах чадварыг эзэмшсэн хөрвөх чадвартай, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх мэргэжилтэн бэлтгэх нь бидний эрхэм зорилго мөн.

МЭРГЭЖИЛТНИЙ ЗОРИУЛАЛТ

        Бизнесийн удирдлагын бакалаврын зэрэгтэй банк санхүүгийн мэргэжилтэн нягтлан бодогч болон татварын эдийн засаг, нягтлан бодогч мөн санхүү, банк, даатгалын магистрын зэрэгтэй мэргэжилтэнг бэлтгэж төрийн болон хувийн өмчийн бүх хэлбэрийн банк, аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодогч, эдийн засагч, аудитын байгууллагын туслах аудитор, татвар, нийгмийн даатгалын байгууллагын байцаагчийн албан тушаалд ажиллах боломжтой.

МЭРГЭЖИЛТЭНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • Бизнесийн удирдлагын суурь болон мэргэжлийн суурь боловсролыг судалж эзэмшсэн байх
  • Мэргэжлийн бэлтгэл сайтай байх
  • Онолын мэдлэгээ амьдралд хэрэгжүүлэх чадвартай байх
  • Ажлын болон хувийн зохион байгуулалт сайтай байх
  • Мэргэжлийн ёс зүйг эзэмшсэн, харилцааны соёлтой байх

МЭРГЭЖИЛТНИЙ ЭЗЭМШВЭЛ ЗОХИХ МЭДЛЭГ

Оюутан суралцах хугацаандаа дараах мэдлэгийг эзэмшсэн байна.

  1. Дээд боловсролтой мэргэжилтний зайлшгүй мэдвэл зохих нийгмийн ухаан, математик статистик, мэдээллийн систем зэрэг ерөнхий эрдмийн суурь мэдлэг
  2. Нягтлан бодох бүртгэл, банк санхүү, маркетинг, менежментийн зэрэг мэргэжлийн суурь мэдлэг
  3. Сонгон суралцаж байгаа мэргэжлийн бэлтгэлийн хувьд мэдээллийг компьютерээр боловсруулах, НББ-ийн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчмууд, Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, Аудитын олон улсын стандарт болон үндэсний стандарт, бүртгэлийн технологи ажиллагаа, мэдээллийн систем, санхүүгийн болон удирдлагын тайлан гаргах тайлангийн үзүүлэлтүүдэд шинжилгээ хийж дүгнэлт өгөх

   МЭРГЭЖИЛТНИЙ ЭЗЭМШВЭЛ ЗОХИХ ЧАДВАР

  1. Олон улсын банк санхүүгийн нягтлан бодогч нь Нягтлан бодох бүртгэлийг Олон Улсын Стандарт болон үндэсний стандартын дагуу хөтөлж, байгууллагын гадаад болон дотоод хэрэглэгчдийг цаг хугацаанд нь үнэн зөв санхүүгийн мэдээллэээр хангах
  2. Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бичгийг хянаж, боловсруулан анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтөлж санхүүгийн тайлан бэлтгэх, татварын тооцооллыг хийж татварын тайланг бэлтгэх, онлайнаар тайлан тушаах.
  3. Татварын эдийн засаг, нягтлан бодогч нь НББ-ийг хөтөлж санхүүгийн тайлан гаргах, татварын тооцооллыг хийж татварын тайланг бэлтгэх, онлайнаар тайлан тушаах, татварын тайланг хүлээн авах, шалгах, санхүүгийн болон татварын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх чадварыг эзэмшинэ.

МАНАЙ АМЖИЛТААС

  1. Жил бүр уламжлал болгон бүх их дээд сургуулиудын дунд зохион байгуулагддаг ХААН банкны нэрэмжит банк санхүүгийн олимпиадад 2012, 2013 онуудад дэд байранд шалгарч, 2015 онд тэргүүн байранд шалгарсан амжилттай байна.
  2. Мөн жил бүр уламжлалт болгон нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн бэлтгэгдэг их дээд сургуулиудын дунд зохион байгуулагддаг “Нягтлан бодох бүртгэл” – ийн улсын олимпиадад жил бүр амжилттай оролцон, 2015 оны XVIII олимпиадад багаараа 5-р байр, ОУБСМНБ 3-2 ангийн оюутан Ц.Ариунзаяа ТОП-10 оюутны нэгээр шалгарсан.

ЗОХИОН БАЙГУУЛДАГ УЛАМЖЛАЛТ АЖЛУУД

  1. Нягтлан бодох бүртгэлийн үндэс болон Санхүүгийн бүртгэл хичээлээр “Бид ирээдүйн нягтлан бодогчид” сэдэвт тэмцээн /2-р курс/
  2. Зардлын нягтлан бодох бүртгэл хичээлээр “Бидний мэргэжил-Бидний бахархал” сэдэвт тэмцээн /3-р курс/
  3. “Банкны хуулийг хэн сайн мэдэх вэ?” сэдэвт АСТ /2-4 курс/
  4. “Супер нягтлан бодогчид” сэдэвт АСТ /4-р курс/

“Санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал ба цаашдын чиг хандлага” гэсэн ерөнхий сэдвээр эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.

bst