Олон улсын эдийн засаг, гааль татвар менежментийн тэнхим

2016-05-28

        ОУЭЗГТМТ нь тус сургуулийн ууган тэнхимүүдийн нэг ба Олон улсын эдийн засагч, Олон улсын худалдаа бизнесийн менежер, Олон улсын аялал жуулчлалын менежер, Олон улсын гааль татварын мэргэжилтэн хөтөлбөрүүдөөр сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.

        Манай тэнхим нийт 22 багштай ба үндсэн 16 багш, цагийн 6 багштайгаар үйл ажиллагаа явуулж байна. Тэнхимийн зөвлөх багшаар гавъяат багш, доктор, профессор Ц.Долгорсүрэн, доктор, профессор Д.Пүрэв, гаалийн итгэмжит зөвлөх, профессор Л.Минжин, доктор, дэд профессор А.Энхбат, доктор, дэд профессор Ш.Оросоо, доктор С.Энхбаатар нар ажиллаж байна.

        Манай тэнхимийн багш нар дэлхийн эдийн засаг, олон улсын бизнес, олон улсын худалдаа, гадаадын хөрөнгө оруулалт, гадаадын зээл буцалтгүй тусламж, олон улсын худалдааны байгууллага, олон улсын эдийн засгийн байгууллага, олон улсын эдийн засгийн харилцаа, олон улсын аялал жуулчлал, гаалийн эрх зүй, гаалийн бодлогын түүхэн уламжлал, гаалийн хэрэг зөрчил, бараа судлал, гаалийн эспертиз, татварын онол, татварын эрх зүй, татварын бүртгэл болон ерөнхий эрдмийн хичээлүүдийг заадаг.

        Бид сургалтын агуулга, чанарт онцгой анхаарал хандуулан, сургалт эрдэм шинжилгээний ажлаар үргэлж тэргүүлэх түвшинд байж, бизнесийн удирдлагын өндөр ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх зорилгод нэгдэн ажиллаж байна.

        ОУЭЗГТМТ-ийн эрхэм зорилго нь суралцагчдад олон улсын түвшний дээд боловсрол эзэмшүүлж, Монгол орны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж чадахуйц өв тэгш мэдлэг, боловсролтой дэлхийн хөгжлийн ерөнхий хандлагад нийцэн ажиллаж чадахуйц, хувь хүний эрх ашиг, сонирхолд уян хатан зохицож чадах, хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх явдал юм.

ezt