Англи хэлний хоёрдугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа.

ОУЭЗБДС-ийн  Англи хэлний хоёрдугаар олимпиадыг Гадаад хэл, хамтын ажиллагааны тэнхим 2019 оны 03.21-нээс 2019 оны 03.22-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Олимпиад 3 үе шаттай явагдаж, 90 орчим оюутан өрсөлдсөнөөс

  1. ОУХБМ 2-1 ангийн оюутан Ч.Мөнхбаатар I байр эзэлж, өргөмжлөл, алтан медаль, 200.000 төгрөг,
  2. ОУБСМНБ 3-2 ангийн оюутан Ч.Даваажамц  II байр эзэлж, өргөмжлөл, мөнгөн медаль, 150.000 төгрөг,
  3. ОУХБМ  1-1 ангийн оюутан Т.Буянзаяа, ОУГТМ 3-1 ангийн оюутан О.Мөнхзул нар III байр эзэлж, өргөмжлөл, хүрэл медаль, тус бүр 100.000 төгрөг,
  4. ОУБСМНБ 2-1 ангийн оюутан Л.Мягмарцэрэн, ОУБСМНБ 4-2 ангийн оюутан Ч.Баянхангай нар тусгай байр эзэлж, өргөмжлөл, тус бүр 50.000 төгрөгөөр шагнуулав.

Англи хэлний хоёрдугаар олимпиадад оролцсон оюутнууддаа цаашдын хичээл сурлагад нь өндөр амжилт хүсье!

Гадаад Хэл, Хамтын Ажиллагааны Тэнхим

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *