БНХАУ-ын Умард Хятадын Технологийн Их Сургуулийн хятад хэлний өвлийн сургалтанд оюутан залуус та бүхнийг урьж байна.

БНХАУ-ын Умард Хятадын Технологийн Их Сургуулийн хятад хэлний өвлийн сургалтанд оюутан залуус та бүхнийг урьж байна.

Манай түнш Умард Хятадын Технологийн Их Сургууль нь өвлийн амралтаараа хятад хэлийг эх оронд нь судалж, Бээжин хотоор аялж, Хятад улсын түүх соёлтой танилцан, амралтаа үр бүтээлтэй, зугаатай өнгөрөөх хөнгөлөлттэй сургалтанд хамрагдах боломжийг та бүхэнд санал болгож байна.

Уг сургалт нь Бээжин хотод байрлах тус сургуулийн байранд зохион байгуулагддаг бөгөөд  энэхүү сургалтаа Хятад хэлийг эхлэн суралцагчид болон хятад хэлний чадвараа сайжруулахыг хүсч буй оюутан залууст зориулан явуулдаг юм. Сургалтанд хамрагдснаар та бүхэн хятад хэлний мэдлэгээ сайжруулахын зэрэгцээ амралтын өдрүүдэд тус улсын түүх соёлтой танилцаж Цагаан хэрэм, Зуны ордон, хаалттай хотоор аялан, Бээжингийн дуурь, Тай жи зодооны урлагийн үзүүлбэр, хятадын уран бичлэг болон цаасан урлалын бүтээлүүдийг үзэж сонирхох болно. Мөн танд УХТИС-иас сертификат олгоно.

Умард Хятадын Технологийн Их Сургууль нь БНХАУ-ын нийслэл Бээжин хотод байрладаг эдийн засаг, менежмент, хууль зүй, хүмүүнлэг, инженерийн чиглэлээр бакалавр, магистр, докторын хөтөлбөр хэрэгжүүлдэг улсын их сургууль бөгөөд энэ сургуульд 46 орны 600 гаруй оюутан суралцдаг юм.

Энэхүү өвлийн сургалтанд хамрагдахыг хүссэн оюутнууд ГХХАТ-ийн 503 тоот өрөөнд ирж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

Сургуулийн Захиргаа

Гадаад хэл, хамтын ажиллагааны тэнхим

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *