Чингис хааны удирдахуйн ухаан төсөл 8 дахь жилдээ амжилттай хэрэгжлээ.

Чингис хааны удирдахуйн ухаан төсөл 8 дахь жилдээ амжилттай хэрэгжиж дүгнэгдлээ. Энэ хичээлийн жилд Монголын эзэнт гүрний хот байгуулалт сэдвээр зохион байгуулагдсан бөгөөд шалгарсан эрдэм шинжилгээний өгүүллэгүүдийг уламжлалын дагуу эмхтгэн хэвлүүлсэн.

Төсөлд оролцогчдоос дараах багш нарын өгүүллэгүүд шалгарлаа. Үүнд:

  • I байр: ГХАА-ын тэнхимийн багш, магистр Э.Оюунбилэг
  • II байр: ОУЭЗГМ-ийн тэнхимийн багш, докторант О.Энхчимэг
  • III байp: Гурван-Эрдэнэ дээд сургуулийн багш, доктор /Ph.D/Д.Цогзолсүрэн нар тус тус эзэллээ.

Төслийг санаачлан хэрэгжүүлэгч ОУЭЗБДС-ийн боловсролын гадуурх ажлыг дэмжих зөвлөлийн зөвлөх, зочин профессор Икеда Норихико болон төслийн зохион байгуулагчаар ажилласан Нихон Велнес их сургуулийн багш Томояа Ёшизава нарт сургуулийнхаа эрдэмтэн багш нар, судлаачид, оюутан суралцагчид болон төсөлд оролцогчдын нэрийн өмнөөс талархал илэрхийлж, эрдмийн их ажилд нь амжилт хүсье. Түүнчлэн төсөлд оролцсон эрдэмтэн багш нартаа баяр хүргэе.

44872977_940275216167127_8768846389632303104_o 43706352_940274402833875_1333309950650220544_n 44826432_940284789499503_9101844133328191488_n 43618959_940274246167224_3522604143204106240_n

 

 

2018-10-26

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *