Монголын гаальчдын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

ОУЭЗБДС Монгол улсад үндэсний гаалийн алба байгуулагдсаны 106, орчин цагийн гаалийн алба байгуулагдсаны 97 жилийн ой, Монголын гаальчдын өдрийг мэргэжлийн ангийн оюутнуудын дунд тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ хүрээнд

  1. 2018 оны 10-р сарын 10-ны өдөр “Монгол улсын гаалийн бодлого, уламжлал шинэчлэлийн асуудал” сэдвээр Гаалийн итгэмжит зөвлөх, ОУЭЗГТМ-ийн тэнхимийн зөвлөх багш, профессор Л.Минжин 1-р курсийн оюутнуудад лекц уншлаа.
  2. 2018 оны 10-р сарын 18-ны өдөр ОУГТМ-ий 2, 3, 4-р курсийн оюутнуудын дунд Бидний мэргэжил-бидний бахархал сэдэвт АХА тэмцээнийг зохион байгууллаа.
  3. 2018 оны 10-р сарын 19-ний өдөр Хүн амын эрүүл мэндийг хамгаалахад гаалийн бодлогыг чиглүүлэх нь сэдэвт онол практикийн бага хурлыг амжилттай зохион байгууллаа.

Оюутнуудын мэргэжлээрээ бахархах сэтгэл, мэргэжлийн мэдлэг чадварыг сорих зорилгоор зохион байгуулсан “Бидний мэргэжил-бидний бахархал” сэдэвт АХА тэмцээнд

  • 1-р байр ОУГТМ 2-1 ангийн оюутан Л.Ичинхорлоо
  • 2-р байр ОУГТМ 3-2 ангийн оюутан Г.Мөнгөнсарнай
  • 3-р байр ОУГТМ 4-3 ангийн оюутан Б.Батцоож нар амжилттай оролцож шагналт байранд шалгарав.

Мөн Монгол улсын гаалийн албаны тогтолцооны харилцан нөлөөлөл, уялдаа холбоо, хууль тогтоомжийн хэрэгжилтэд тулгуурласан судалгаа, цаашид уламжлах санал дүгнэлт, эрдэм шинжилгээний ажилд дэмжлэг үзүүлэх, оюутнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, илтгэх чадварыг сайжруулах зорилгоор зохион байгуулагдсан онол, практикийн бага хуралд

  • 1-р байр ОУГТМ 3-2 ангийн оюутан Г.Цэрэннадмид
  • 2-р байр ОУГТМ 3-1 ангийн оюутан Б.Хүрэл-Очир
  • 3-р байр ОУГТМ 3-1 ангийн оюутан Ж.Амаржаргал нар бусдыгаа манлайлж шагналт байранд шалгарав.

Монголын гаальчдын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон ОУГТМ-ий ангийн нийт оюутнууддаа талархал илэрхийлж, сурлагын өндөр амжилт хүсье.1 2 3 4 6

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *