Нягтлан бодох бүртгэлийн улсын 21 дэх удаагийн олимпиад зохион байгуулагдлаа.

       Монгол Улсын НББ-ийн 21 дэх удаагийн олимпиад энэ сарын 19, 20-ны өдрүүдэд болсон бөгөөд Монгол Улсын Гавъяат эдийн засагч, ММНБИ-ийн 5 дахь ерөнхийлөгч, Монгол Улсын Анхны Мэргэшсэн нягтлан бодогч, Аудитор Цэрэнгаваагийн Жигдэнгийн нэрэмжит олимпиадад МУИС, СЭЗИС, ХААИС-ийн Эдийн засаг бизнесийн сургууль, Мандах ИС, Олон улсын эдийн засаг бизнесийн сургууль, Отгонтэнгэр ИС, Этүгэн ИС, ХУИС, Улаанбаатар-Эрдэм ИС, орон нутгаас Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн Баянхонгор аймаг дахь салбар, Ховд ИС, Завхан МУИС, Мандах ИС-ийн Дархан салбар сургууль, нийт 13 их дээд сургуулийн 65 оюутан оролцлоо. Олимпиад 2 үе шаттай ба эхний шатанд оюутнууд бие дааж Санхүүгийн тайлагналын болон нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, Санхүүгийн ба зардлын бүртгэл, англи хэл зэрэг сэдвийн хүрээнд тест бөглөх, сэдэвчилсэн бодлого бодон өрсөлдсөн бол 2-р шатны уралдаанд багаар кейс дасгал дээр ажиллав.
       Манай сургуулиас тус олимпиадад ОУБСНББ-ийн тэнхимийн багш Т.Болор-Эрдэнэ, Ж.Баяржаргал нараар удирдуулсан ОУБСМНБ 4-3 ангийн оюутан Б.Түвшинзаяа, ОУБСМНБ 3-2 ангийн оюутан Э.Болдбаатар, Г.Үүрцайх, ОУБСМНБ 3-1 ангийн оюутан С.Өнөрзаяа, ОУБСМНБ 2-4 ангийн оюутан А.Цэдэв нарын бүрэлдэхүүнтэй оролцлоо.
        Олимпиадын оролцогчдыг багийн болон хувийн төрлөөр шалгаруулдаг бөгөөд багийн төрлөөр СЭЗИС, МУИС, Мандах ИС Дархан салбар, Мандах ИС, ХААИС эхний 5 байрт шалгарч, манай сургууль 6-р байрт орлоо.

 

30052541_1667304140024662_2920582677806121579_o

 

30051619_1663909900364086_8843563666395249400_o

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *