Хаан банкны улсын VII олимпиадад манай сургуулийн оюутнууд амжилттай оролцлоо.

      Ж.Питер Морроугийн нэрэмжит Хаан банкны улсын VII  олимпиад 2018 оны 04 дүгээр сарын 21-24-ний өдрүүдэд   амжилтай зохион байгуулагдлаа.

      Манай сургуулиас тус олимпиадад ОУБСНББ-ийн тэнхимийн багш Э.Амаржаргалаар удирдуулсан  ОУБСМНБ-ийн IV-1 ангийн оюутан Э.Энхтөр, Э.Хоролгарав, ОУБСМНБ-ийн III-1 ангийн оюутан H.Эрдэнцэцэг, ОУБСМНБ-ийн III-2 ангийн оюутан Г.Энхцэцэг ОУБСМНБ-ийн  II-3 ангийн оюутан Ц.Түмэндэмбэрэл нарын бүрэлдэхүүнтэй “Forward” баг, ОУБСМНБ-ийн IV-1 ангийн оюутан П.Төмөр-Очир, ОУБСМНБ-ийн IV-7 ангийн оюутан Х.Нямзаяа, Ж.Төртүвшин ОУБСМНБ-ийн IV-3 ангийн оюутан Б.Сайнбаяр, ОУБСМНБ III-3 ангийн оюутан О.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй “Invincible”  гэсэн 2 баг оролцлоо.

      Олимпиадад оролцогчдыг багийн болон хувийн төрлөөр шалгаруулдаг бөгөөд манай сургуулийн Э.Энхтөр ахлагчтай “Forward” баг хувьцааны үнэлгээ болон эрсдлийн удирдлагаараа ТОП-5 багийн нэгээр шалгарлаа. Багийн төрөл дэх ТОП-5 багт СЭЗИС-ийн UFERAS баг, МУИС-ийн Pentagon баг, ОУЭЗБДС-ийн Forward баг, Мандах Их сургуулийн Мандах-1 баг, УБЭИС-ийн Future1 баг тус тус шалгарсан байна.

      Олимпиадад амжилттай оролцсон багш, оюутнууддаа халуун баяр хүргэе.

ОУБСНББ-ийн тэнхим

 

SONY DSC

 

31357723_1701643619961343_5109798986634493952_n

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *