ОУЭЗБДС-иас санаачлан 2 жил тутам зохион байгуулдаг “Олон улсын маркетинг”-ийн улсын IV олимпиад 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 09:30 цагт эхэллээ.
Олимпиадад 9 их, дээд сургуулийн 8 баг болон хувиараа 40 гаруй оюутан мэдлэг чадвараа сорин оролцож байна. Уг олимпиад багийн болон хувийн дүнгээр шилдгүүдээ тодруулах юм.
Олимпиадын шүүгчээр:
Katsuyuki Kumano – ОУЭЗБДС-ийг үүсгэн байгуулагч, Япон Монголын шууд харилцааны нийгэмлэгийн ерөнхийлөгч
А.Энхбат – Доктор, профессор, Монгол Улсын Ерөнхий Аудиторын зөвлөх
А.Даваасүрэн – Шинжлэх ухааны доктор, профессор, ШУАкадемийн ОУХарилцааны хүрээлэнгийн салбарын эрхлэгч
H.P.Singh – Профессор, Энэтхэг улсын засгийн газрын харъяа Жижиг дунд үйлдвэрлэл, ур чадварын хөгжлийн яамны дэргэдэх “NIESBUT” институтын профессор
Л.Баярдалай – Докторант, Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчийн хурлын даргын зөвлөх
нар ажиллаж байна.
Олимпиад 2 өдөр үргэлжилнэ.